Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Энержи Ресурс ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайд Геологийн судалгааны төв (ТӨҮГ)-ын захирал Б.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг зочилж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү айлчлал нь төрийн өмчит аж ахуйн нэгж болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, геологийн хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын бүх үе шатанд хамтран ажиллах боломжийг судлахад чиглэв. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдийг онцоллоо:
- Геологийн урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлыг өргөжүүлэх;
- Орчин үеийн геофизикийн аргачлал ашиглан хайгуулын ажлын чанарыг сайжруулах;
- Олборлолт, боловсруулалтын шийдвэрт шаардлагатай лабораторийн шинжилгээ, хэмжилтийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн стандартад нийцүүлэн гүйцэтгэх:
- MNS ISO/IEC 17025 – Сорилт, туршилтын лабораторийн чадамжид тавих ерөнхий шаардлага
- MNS ISO 17034 – Стандарчилсан загвар үйлдвэрлэгчийн чадамжид тавих ерөнхий шаардлага
- MNS ISO/IEC 17043 – Ур чадварын сорилтын ерөнхий шаардлага
Геологийн судалгааны төв ТӨҮГ-ын удирдлага болон ажлын хэсэг нь уурхайн үйл ажиллагаатай танилцах боломж олгож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцсан Энержи Ресурс ХХК-ийн удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ уулзалт нь хоёр байгууллагын харилцааг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах үр бүтээлтэй хамтын ажиллагааны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.






