Skip links

Геологийн судалгаа

Монголын орны нутаг дэвсгэр, бүс нутаг, талбайн хэмжээнд сэдэвчилсэн судалгаа, геологийн зураглал-ерөнхий эрэл, эрэл-үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлж байна.

Сэдэвчилсэн судалгаагаар бүс нутгийн геологийн тогтоц (стратиграфи, магматизм, метаморфизм, хагарал)-ыг зайнаас тандан судлал, түлхүүр талбайн зураглал, синтиз зурагзүй, петрологийн болон тектоникийн судалгааны арга-аргачлалуудаар судалж морфостратиграфи, литостратиграфи, тектоностраграфийн ангилалзүйг боловсруулах, дагалдах мэдээллийн санг бүрдүүлж үр дүнгийн тайланг зохионо.

Геологийн зураглал-ерөнхий эрлийн ажлыг талбайн хэмжээнд 1:50’000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн заавар, Монголын стратиграфийн кодексийн болон төсөл зохиосон арга-аргачлалын дагуу гүйцэтгэж байна.

Эрэл, эрэл-үнэлгээний ажлыг төслийн талбайд геологи-структурын зурагийг 1:25’000 масштабтайгаар, хэтийн төлөвтэй эрлийн хэсгүүдэд чулуулгийн төрөл, литологийн болон хувирлын бүсийн эрчимжилтээс хамааруулж эрэл-зураглалын маршрутыг 1:10’000-1:2’000 масштабтайгаар, хувирлын бүсийн литологийн өөрчлөлтөөс хэмжээнээс хамаарч хоёрдогч литогеохимийн сорьцуудыг 100х25м, 100х50м, 80х40м, 40х20м торлолоор дээжилнэ.

1. РЕГИОНАЛЬ ГЕОЛОГИ, ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ, ЕРӨНХИЙ ЭРЭЛ

Геологийн судалгаа нь зураглалын экспедициэс үүсэлтэй бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр доорхи төслүүдийг хийж гүйцэтгэсэн.

  • Геомэдээлэл-2013 төслөөр Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан төрөлжсөн 1:500‘000-ны масштабтай геологийн, 1:1’000’000 масштабтай гидрогеологийн болон геоморфологийн зургууд
  • Астер-2013 төслөөр Монгол улсын хэмжээнд 1:200’000-ны масштабтай сансрын зургийг боловсруулж 7 төрлийн хувирлыг тогтоох судалгаа
  • Сансрын зургийн тайлал-2017” төслөөр нөөц тогтоогдсон ордуудын хиймэл дагуулын зураг (Aster), мэдээлэл боловсруулах аргачлал
  • 1:200’000-ны масштабтай геологийн бүлдэгчилсэн зураглал”-ын 4 төсөл
  • 1:50’000-ны масштабтай геологийн зураглал ерөнхий эрлийн ажил”-ын 64 төсөл
  • 2020-2023 онд “Овоот толгой-50”, “Торлог Уул-50” 1:50’000-ны масштабтай ГЗЕЭА-ын төслүүдийг тус тус амжилттай хэрэгжүүлж байна.

2. ЭРЭЛ, ЭРЭЛ-ҮНЭЛГЭЭ, ХАЙГУУЛ

1993 оноос алт, зэсийн үндсэн хүдэр болон алтны шороон орд, гидрогеологи, нүүрс, уран зэрэг тунамал үүсэлтэй орд, хэтийн төлөвтэй талбайнуудад эрэл, эрэл-үнэлгээ, хайгуулын ажлыг гүйцэтгэж байна.

  • 2008 онд Арева ХХК-ны захиалгаар Дорноговь аймгийн Зүүнбаянд Уран дриллинг ХХК-тай түншлэн ураны хайгуул
  • 2009 онд Ашигт малтмалын газар Японы хамтарсан төслийн захиалгаар Дорноговь аймгийн Баянжаргаланд нүүрсний хайгуул
  • 2010 онд И Эй Эм ХХК-ний захиалгаар Төв аймгийн Жаргалантад алтны үндсэн ордын хайгуул
  • 2011 онд Терра Энержи ХХК-ны захиалгаар Өмнөговь аймгийн Ноён суманд нүүрсний ордын хайгуул.
  • 2012 онд Минтек минералс ХХК-ний захиалгаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд алтны үндсэн ордын хайгуул
  • Голлох ашигт малтмалын хэтийн төлөвийн судалгаа-2017 төслийг хэрэгжүүлж нийт 11 илрэлд өрөмдлөгийн ажил гүйцэтгэж 130 тонн алтны нөөц, баялгийг үнэлсэн байна.
    • Хойд бүргэдийн алтны үндсэн хүдэрт 43,6тн.
    • Хүрэн цавын алтны үндсэн илрэлд 51,9тн.
  • Эрэл үнэлгээ-4 төслийн талбайд алт, цул сульфидын үндсэн хүдэржилтийн хэтийн төлвийг үнэлэхээр өрөмдлөгийн ажил явуулж байна.

3. ГЕОЛОГИЙН МЭДЭЭЛЭЛИЙН ЦАХИМ САН

Монгол улсын төрөөс баримталж буй бодлогын хүрээнд төрийн архивын санг цахим орчинд бүрдүүлэх “Цахим архив-2022” төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Төрийн архивын системийн eDoc программ, онлайн лавлагааны системийн программуудыг ашиглан геологийн баримтын төв архивын цаасан суурьт баримтуудыг цахимжуулахаар ажиллаж байна.

  • Хайгуулын талбай, ордын бүртгэлийн сангаас ашигт малтмалын мэдээллийг танхимаар болон онлайнаар хүлээн авч ашиглах боломжийг бий болгох
  • Ашигт малтмалын ордын нөөцийн бүртгэлийг цахимжуулан нөөцийн ангилал, зэрэг, тоо хэмжээ, дэвсгэр зургийг харах нөхцлийг бүрдүүлэх
  • Вэб суурьтай цахим үйлчилгээний системд геологийн судалгааны ажлын үр дүн, геологийн судалгааны тайлан болон зургуудын захиалгын цахим үйлчилгээг зайнаас авах боломжийг бүрдүүлэх

Энэ төслийн үр дүнд төрийн үйлчилгээ, харилцагч, хөрөнгө оруулагч байгууллагууд, мөн олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй түргэн шуурхай хүргэх боломжтой болгох юм.