
Нээлттэй ажлын байр
Бидэнтэй нэгдэн нэг хамт олон болж ажиллах чадварлаг ажиллах хүчин таныг урьж байна.
Геологийн судалгааны шинжилгээний төв ТӨҮГ нь чанарын удирдлагын тогтолцоо, чанар хангалтын гол хүчин зүйл – хүний нөөцийн асуудлыг чухалчлан үзэж, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, сурч боловсрох боломж нөхцөлөөр ханган ажилладаг. ГСШТ-ийн хүний нөөцийн бүрэлдэхүүнд мэргэжлээрээ 3-35 жил ажилласан химич, физикч, минералогич, чулуу судлаач, геологич зэрэг мэргэжилтнүүд шинжилгээний инженер, аргачлалын инженер, хяналтын инженер, стандартчилсан загвар боловсруулалтын инженер, геологичоор ажиллаж байна.
Бид геологи, уул уурхай, геоэкеологийн судалгааны хэтийн төлөвтэй уялдуулан, лабораторийн болон геологийн шинжилгээ судалгааны ажлын чанарыг дэлхийн түвшинд хүргэх, орчин үеийн тоног төхөөрөмж, арга аргачлалыг эзэмшүүлэх зорилгод нийцүүлэн чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлж жил бүрийн сургалтын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлдэг. Мөн шинээр ажилд орсон ажилтныг тухайн мэргэжлийн чиглэлээр тусгай хөтөлбөрийн дагуу 3-6 сараар дагалдуулан сургаж, ГСШТ-ийн Мэргэжлийн комиссын хурлын шийдвэрээр инженерээр жинхэлдэг.
Ажил горилогчын мэдээллийг хүлээн авах. Цаасан болон цахимаар
Ирүүлсэн материалаас сонгон шалгаруулалт хийх
Анхан шатны ярилцлага
Мэргэжлийн шатны ярилцлага (Холбогдох нэгжийн удирдлага)
Ажлын санал тавих
Бидэнтэй нэгдэн нэг хамт олон болж ажиллах чадварлаг ажиллах хүчин таныг урьж байна.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart