Стандартчилсан загвар үйлдвэрлэл
Геологийн Судалгаа Шинжилгээний Төв ТӨҮГ нь 1973 оноос эхэлж Монгол улсад эрдэс түүхий эдийн лабораторийн шинжилгээнд чухал шаардлагатай стандартчилсан загвар зохион бүтээх ажлын эхлэл тавигдсан бөгөөд 50 жилийн хугацаанд хэд хэдэн хөгжлийн үе шатыг туулан үйл ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлэхдээ ISO 17034:2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгуулага (ANAB)-аар 2012 оноос олон улсын түвшинд итгэмжлэгдсэн мэргэшсэн, туршлагатай хамт олон юм.
МАНАЙ СТАНДАРТЧИЛСАН ЗАГВАРЫН ДАВУУ ТАЛ:
- Монгол орны эрдсийн түүхий эдээр СЗ үйлдвэрлэдэг нь геологийн шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байгаа лабораториудын хувьд ижил төстэй матриц бүхий чулуулаг, хүдэр, баяжмалын эталон дээжээр хяналт хийх боломжийг бүрдүүлдэг.
- СЗ үйлдвэрлэлийг ISO 17034:2016 стандартын дагуу, ISO Guide 30-35 удирдамжийг баримтлан гүйцэтгэдэг.
- Стандартчилсан загварын дээж боловсруулалтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лабораторитой. Тус лаборатори нь нунтаглагч, шигшигч машин, холигч машин (гомогенизатор), хуваагч, савлагч, вакум савлагааны машин зэрэг стандартын шаардлага хангасан төхөөрөмжүүдээс бүрддэг.СЗ-ын аттестатчиллын шинжилгээнд оролцсон олон улсын 140 гаруй лабораторийн өгөгдлийн сантай бөгөөд нэг СЗ-ын аттестатчилалд 15-аас дээш тооны ISO/IEC 17025 стандартын итгэмжлэлтэй, ур чадвартай нь тогтоогдсон лабораториуд оролцдог.
- Статистик боловсруулалтыг мэргэжлийн програм хангамж ашиглан
- Нэгэн төрлийг тогтоох судалгаа
- Тогтвортой байдлыг тогтоох судалгаа
- Аттестатчилах утгыг тогтоох шалгуур зэргийг хийж гүйцэтгэдэг.
Энэ програм хангамж нь Германы Quodata компаний бүтээгдэхүүн “ProLAB Plus-Арга баталгаажуулах лаборатори хоорондын сорил болон ур чадварын сорилд зориулсан” програм юм.
- Мэргэжлийн туршлагатай хамт олон ажилладаг. Стандарт загвар үйлдвэрлэлийн лабораторид тус байгууллагад олон жил ажилласан мэргэшсэн мэргэжилтнүүд (химич, физикч) ажиллаж байна.
Ач холбогдол:
Манай улсад түүний дотор геологи уул уурхайн салбарт хэмжлийн баталгаат байдлыг нотлоход өөрийн орны эрдсийн түүхий эдээр СЗ зохион бүтээх асуудал чухал ач холбогдолтой юм.
Хэрэглээ:
- Багаж тоног төхөөрөмж, арга аргачлалыг шалгаж тохируулах
- Шинжилгээний аргын нотолгоо болон баталгаажуулалт хийх
- Шинжилгээний чанарын гадаад дотоод хяналт хийх (үр дүнгийн давтац, тохирц ба аргын үнэн зөвийг тогтоох)
- Лабораториудын ур чадварын сорилтод ашиглах гэх мэт.