АЖ ҮЙЛДВЭР ЭРДЭС БАЯЛГИЙН ДЭД САЙД Б.ЭНХТҮВШИН ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ-Т АЖИЛЛАЛАА.Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Алтансүх, Ахлах шинжээч Х.Баянхангай нар 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр лабораторийн үйл ажиллагаа, газрын ховор элемент, геологийн судалгааны төслүүдтэй танилцаж, чухал ашигт малтмалын хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгаа, шинжилгээний ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, технологийг сайжруулах, хэрэглэгчдийг хүртээмжтэй мэдээллээр хангаж, цахимжуулан байгууллагын орлогыг нэмэгдүүлэх, ажлын уялдаа холбоо, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн асуудлыг анхаарч ажиллах үүрэг чиглэл өгч ажиллалаа.