Ашигт малтмал баяжуулах
технологийн туршилт, судалгаа
Хүдрийн болон хүдрийн бус ашигт малтмалын баяжигдах шинж чанарын туршилт, судалгааг лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн түвшинд Захиалагчаас ирүүлсэн даалгаврын дагуу гүйцэтгэж технологийн оновчтой горимыг боловсруулдаг.
Баяжуулах технологи туршилтаар дээж бэлтгэлээс эхлээд баяжмал гарган авах бүхий л үе шатыг судлан туршиж, оновчлон тогтоодог
- Дээжийг технологи туршилтад бэлтгэх, бутлах, холих, хуваах, нунтаглах
- Анхдагч дээжийн тоон болон чанарын шинжилгээ XRF, XRD, AAS, ICP-MS, ICP-OES, сонгомол химийн шинжилгээ, физик-механикийн шинжилгээ, минералогийн шинжилгээ
- Бодисын найрлагын судалгаа Петрограф, минераграфийн бүрэн шинжилгээ
- Анхдагч дээжийн шигшүүрийн шинжилгээ
- Баяжуулах технологи туршилтууд Гравитаци, флотаци, уусгалт, соронзон баяжуулалт, хосолсон туршилтууд
- Үр дүн, балансын тооцоо Туршилт бүрийн балансын тооцоог хийж металлын авалт, алдагдлыг тооцно.
- Тайлан бичиглэл Тайланг боловсруулж, баталгаажуулж Захиалагчид хүлээлгэн өгнө.
Технологи туршилтаас гарсан баяжмал, хаягдал, завсрын бүтээгдэхүүн, аналитик, дубликат дээжийг захиалагч буцаан авах болон 30 хоног хадгалуулах боломжтой. Алтны шороон ордын дээжийг баяжуулах технологи туршилтаар ялган авсан алтыг тайлангийн хамт акт үйлдэн Захиалагчид хүлээлгэн өгнө.
Гравитацийн баяжуулалт
Сэгсрэх ширээ, шлюз, тунаах машин, кнелсон концентратор ашиглан эрдсийн хувийн жингийн ялгаанд үндэслэн гравитацийн баяжуулалтыг гүйцэтгэдэг.
- Алтны шороон ордын дээжийг баяжуулах технологи туршилт
- Цагаан тугалганы шороон ордын дээжийг баяжуулах технологи туршилт
- Алтны үндсэн ордын дээжийг баяжуулах технологи туршилт
- Гянтболдын хүдрийн дээжийг баяжуулах технологи туршилт
- Бүх төрлийн ашигт малтмалаас хүнд эрдэс (алт, циркон, кварц, касситерит, вольфрамит, шеелит гэх мэт )-ийг ялгаж баяжмал гаргана.
- Нүүрсний хүнд орчны хөвөлт-суултын туршилт, судалгаа
Флотацийн баяжуулалт
Финлянд улсын Outotec компанид үйлдвэрлэгдсэн лабораторийн зориулалтын бүрэн автомат флотмашинаар флотацийн туршилт, судалгааг хийж гүйцэтгэдэг.
- Холимог металлын хүдэр (алт, мөнгө, зэс, цайр, хар тугалга, молибден, төмөр-холимог металл, алт-холимог металлын хүдэр гэх мэт)-ийг баяжуулах технологи туршилт
- Сульфидын хүдрийг баяжуулах технологи туршилт
- Хайлуур жоншны дээжийг баяжуулах технологи туршилт
- Бал чулууны дээжийг баяжуулах технологи туршилт
- Нүүрсний дээжийг флотацийн аргаар баяжуулах туршилт, судалгаа гэх мэт
Уусган баяжуулалт
Дээжийг хүчил, шүлтийн орчинд уусгагч бодис ашиглан металлыг уусмалд шилжүүлэх процесс юм. Тухайн хүдрийн төрөлд тохируулан уусгалтын төрлийг сонгох ба Захиалагчаас ирүүлсэн даалгаврын дагуу уусгалтын туршилт, судалгааг гүйцэтгэж болно. Уусган баяжуулах туршилт судалгааг баганан уусгалт, өнхрүүлэн уусгалт, хутгалттай уусгалт, автоклавын уусгалт гэсэн төрлүүдээр хийж гүйцэтгэж байна.
- Зэсийн хүдрийн дээжийг уусган баяжуулах
- Алт, мөнгөний хүдрийн дээжийг уусган баяжуулах
- Ураны хүдрийн дээжийг уусган баяжуулах
- Сульфидийн хүдрийн дээжийг автоклаваар уусган баяжуулах
- Уран агуулсан баян уусмалаас ураныг давирхайд шингээх туршилт, судалгаа
Соронзон баяжуулалт
Эрдсийн соронзон шинж чанарт тулгуурлан хуурай, нойтон болон хувьсах, тогтмол соронзон сеператоруудаас сонгон баяжуулалтыг хийж байна.
Соронзон сепараторын төрлүүд
- Хуурай тогтмол соронзон сепаратор
- Хуурай хувьсах цахилгаан соронзон сепаратор
- Нойтон тогтмол соронзон сеператор
- Нойтон хувьсах цахилгаан соронзон сеператор
- Цахилгаан соронзон анализатор /Davis tube/
Баяжуулах үйлдвэрийн хөндлөнгийн аудит, зөвлөх үйлчилгээ
Баяжуулах үйлдвэрийн хаягдалд зохих арга аргачлалын дагуу дээжлэлт хийн тухайн үйлдвэрийн металл авалт, алдагдлыг тооцож хөндлөнгийн хяналтыг гүйцэтгэдэг. Үүнд:
- Алтны шороон ордын алт угаах төхөөрөмжийн хяналт, сорьцлолт
- Алтны бичил уурхайн хяналт, сорьцлолт
- Алтны үндсэн ордын хүдрийг баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Төмрийн хүдрийг хуурай, нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Холимог металл (Cu-Pb-Zn гэх мэт)-ын хүдрийг баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Зэс-молибдений хүдрийг баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Хайлуур жоншны баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Нүүрсийг хуурай болон нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Гянтболдын хүдрийг баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Цайрын хүдрийг баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Мөнгөний хүдрийг баяжуулах үйлдвэрийн хяналт, сорьцлолт
- Гөлтгөнө, цемент, шохойн үйлдвэрийн хяналт, сорьцлолт гэх мэт
Мөн баяжуулах үйлдвэрийн хөнлөнгийн хяналт, сорьцлолтын үр дүнд үндэслэн үйлдвэрийн технологид зөвлөх үйлчилгээг үзүүлнэ
Шлих угаалт, алт мөнгө цэвэршүүлэлт
- Алт агуулсан шлих, шлакийг сэгсрэх ширээгээр угааж баяжмал гаргана.
- Сэгсрэх ширээгээр угааж гарган авсан баяжмалыг хаан дарсаар уусгаж, цэвэршүүлсэн алт, мөнгийг ялгана.
- Минералогийн хураангуй болон бүрэн шинжилгээнд зориулж протолочекийн дээжийг угааж бэлтгэнэ.