Skip links

ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТ-Д ЗОЧЛОВ🇲🇳🇷🇺​

ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-ЫН ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТ-Д ЗОЧЛОВ🇲🇳🇷🇺

Геологийн судалгаа шинжилгээний төв (ГСШТ) ТӨҮГ, ОХУ-ын Дубна 🇷🇺 хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ГСШТ -ийн захирал Б.Энхтөр, Цөмийн шинжилгээний лабораторийн эрхлэгч Н.Балжинням нар 2025 оны 08 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд тус институтийн Цөмийн Урвалын Лабораторид зочлон, тус лабораторийн Хавсраг судалгааны төв болон Радиоизотопын группийн радиохимийн лабораторийн үйл ажиллагаатай танилцав. ✅
Геологийн судалгаа шинжилгээний төв нь 2009 оноос тус институттэй хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус институтын Нейтроны физикийн болон Цөмийн урвалын лабораториудтай цөмийн аналитик шинжилгээний арга аргачлал, багаж тоног төхөөрөмж судлах, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. ✅
Цөмийн Урвалын Лабораторийн Хавсарга судалгааны төвийн болон лабораторийн удирдлагууд Геологийн судалгаа-шинжилгээний төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, өөрийн лабораторийн үйл ажиллагаа, судалгааны талаар танилцуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн хамтарсан судалгааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.
Уулзалтын үр дүнд манай хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцож “Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт”, “Радиохимийн арга аргачлал боловсруулах” чиглэлүүдээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдлээ.✅

Цаашид ураны уурхай орчмын цацрагийн хяналтын хамтарсан арга аргачлал боловсруулахад мөн радиохимийн мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой юм.

Цөмийн Урвалын Лабораторийн Хавсарга судалгааны төвийн дэд захирал А.Н.Нечаев болон Трансактинидын химийн лабораторийн эрхлэгч А.В.Николай

Leave a comment

slot gacor 4d slotgacor4d slotgacor4d sakuratoto sakuratoto totoagung amintoto amintoto cantiktoto qdal88 gacor4d gacor4d gacor4d olympus super scatter toto slot slot gacor slot qris slot qris slotgacot4d slot gacor 4d slot gacor 4d totomacau slot gacor maxwin
toto slot 4d freebet slot toto macau situs toto totoagung2 totoagung2 Situs Toto