Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/-ийн Цацраг, тээвэрлэлт, хаягдлын аюулгүй байдлын газрын Хаягдал, байгаль орчны хэлтсийн шинжээчээр ахлуулсан баг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол улсад ажиллалаа. “ОУАЭА” – ийн шинжээчид Монгол улсад ажиллах хугацаанд “Бадрах энержи ХХК-ийн төслийн талбай дээр ажиллаж нөхцөл байдалтай танилцан, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын ажиллагаа, байгаль орчин, мал амьтны эрүүл мэндэд нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд үнэлгээ хийлээ. Уг үйл ажиллагаанд “Геологийн судалгаа шинжилгээний төв” ТӨҮГ-н захирал Б.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг оролцон үйлдвэрийн газрын үйл ажиллагааг танилцуулж цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцлоо.
2 weeks ago Uncategorized ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД КАЗАКСТАН УЛСЫН ЦАЦРАГ ИДЭВХИТ МАТЕРИАЛЫН УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА
1 month ago Мэдээлэл Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БАЙГУУЛЛАГЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” амжилттай зохион байгуулагдлаа.