🇲🇳 🇰🇷 Ховор металлын хайгуул, боловсруулалтын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр – 2024 семинар 🇲🇳 🇰🇷 Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-т 2024 оны 12 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөө.
Монгол улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-ийн болон БНСУ-ын Аж үйлдвэр, Худалдаа, Эрчим хүчний яам (MOTIE)-ны харьяа БНСУ-ын Аж үйлдвэрийн технологи хөгжлийн хүрээлэн (KIAT), БНСУ-ын Геологийн шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM), БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, Ашигт малтмалын корпорац (КОМИР) зэрэг байгууллагууд хамтран БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Солонгос – Монголын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах төсөл”-ийг 2023 оны 07 сараас Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-д амжилттай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд зохион байгуулсан ховор металлын хайгуул, боловсруулалтын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөр 2024 семинарт оролцож буй инженер, мэргэжилтнүүд, судлаачид, байгууллагуудын ур чадвар, мэдлэг, чадавхыг дээшлүүлэх зорилгын хүрээнд ховор металлын судалгаа, хайгуул болон ангилан баяжуулах сүүлийн үеийн технологийн талаар илтгэл, лекц танилцуулж мөн хамтарсан төслийн үйл явцын талаар мэдээлэл өглөө.
Сургалтад БНСУ-н Геологийн шинжлэх ухааны хүрээлэн (КИГАМ), доктор Жон Хусог /төслийн менежер/, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпорацын (KOMIR), Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чон Сонү, Сөүлийн их сургуулийн доктор Чой Нагчол, Сөүлийн их сургуулийн Профессор Канг Жоншинь, Сөүлийн их сургуулийн Профессор Канг Жоншинь, Монгол улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ахлах шинжээч Х.Баярхангай, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш Д.Хашбат, Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-г Геологийн судалгааны хэлтсийн дарга Ө.Соёл-Эрдэнэ нар илтгэл лекц танилцууллаа.







