Skip links

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ЫН ЗАХИАЛГААР ЧАНАР ХЯНАЛТЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ

🇲🇳 ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ-ЫН ЗАХИАЛГААР ЧАНАР ХЯНАЛТЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ 🧪
Геологийн Судалгаа-Шинжилгээний Төв ТӨҮГ нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2023 онд зарласан “Бланк буюу хоосон агуулгагүй стандарт загвар материал үйлдвэрлэх” зөвлөх үйлчилгээний тендерт сонгогдон кварцын бланк болон чулуулаг суурьтай хүдрийн бланк 2 төрлийн чанар хяналтын материал үйлдвэрлэх гэрээ байгуулсан юм.
Энэхүү гэрээний хүрээнд ГСШТ нь “CGL 636 Кварц” бланк чанар хяналтын материалыг Дорноговь аймгийн Сайхандулаан суманд байрлах кварцын ордын дээжээр ISO 17034 стандарт, ISO Guide 80 удирдамжийн дагуу үйлдвэрлэж, шинж чанарын мэдээллийн утгыг SiO2 – 99.21%, Fe2O3нийт – 0.41%, Cr – 147.7 мг/кг 3 үзүүлэлтээр, бусад 41 үзүүлэлтийг нэмэлт мэдээллээр тогтоож баталлаа. Захиалагч энэхүү материалыг ил уурхайн тэсэлгээний өрөмдлөгийн дээжийн чанарын баталгаа, чанарын хяналт, дээж бэлтгэлийг бүх шатанд сайжруулах, лабораторийн шинжилгээний ажлын чанарыг хянахад ашиглах юм.
ГСШТ-ийн Ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 12-р сарын 4-5-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т томилолтоор ажиллаж, чанар хяналтын материалыг тус үйлдвэрийн Геологи, маркшейдерийн хэлтэст хүлээлгэн өгч, стандартчилсан загвар үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Leave a comment

slot gacor 4d slotgacor4d slotgacor4d sakuratoto sakuratoto totoagung amintoto amintoto cantiktoto qdal88 gacor4d gacor4d gacor4d olympus super scatter toto slot slot gacor slot qris slot qris slotgacot4d slot gacor 4d slot gacor 4d totomacau slot gacor maxwin
toto slot 4d freebet slot toto macau situs toto totoagung2 totoagung2 Situs Toto