Уг уулзалтад Солонгосын гео шинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч И Пён Гү, төслийн зохицуулагч Жон Ху Сог нар оролцон хамтарсан төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгаад баяртай байгаагаа онцлон, цаашид геологийн судалгаа шинжилгээний салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.








