ГЕОЛОГИЙН СУДАЛГАА-ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ БОЛОН БАДРАХ ЭНЕРЖИ ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Геологийн Судалгаа-Шинжилгээний Төв (ГСШТ)ТӨҮГ нь Бадрах Энержи ХХК-тай Шинжлэх ухааны хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 5 жилийн хугацаатайгаар байгууллаа.
ГСШТ ТӨҮГ-ын Захирал Д.Мөнхбаатар болон Бадрах Энержи ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Марк Мелеард нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулав.
Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан хамтын ажиллагааны хүрээнд Шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, цацраг идэвхт материалын зохицуулалтад хамаарах олон улсын шинжилгээ, аргачлал, шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилгоор цаашдын төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж хамтран ажиллана.
Бадрах Энержи ХХК нь ГСШТ ТӨҮГ-тай олон жил үр бүтээлтэй хамтран ажиллаж, туршлага солилцож ирсэнд талархал илэрхийлээд энэ удаагийн харилцан ойлголцлын санамж бичгийг баталгаажуулсан явдал нь хоёр байгууллагын харилцааг шинэ шатанд хүргэх болсныг онцолсон юм.


