“CGL PT03 УС” УР ЧАДВАРЫН СОРИЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН 2-Р ТОЙРОГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Геологи Судалгаа-Шинжилгээний Төв (ГСШТ) ТӨҮГ нь 2024 онд “CGL PT03 УС” Ур Чадварын Сорилт (УЧС)-ын хөтөлбөрийн 02-р тойргийг УНДНЫ УСНЫ ДЭЭЖ-ээр зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн хөтөлбөрт ундны усны дээжид (Кальци, Магни, Хатуулаг, Хлор, Сульфат, Усны орчин, Хуурай үлдэгдэл, Цахилгаан дамжуулах чадвар, Натри, Кали, Нитрат, Нитрит, Аммони, Карбонат, Гидрокарбонат)-ын 15 үзүүлэлтээр зохион байгуулах бөгөөд доорх цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явагдана.
Оролцогчдын бүртгэл
Дээж тараалт
Үр дүн хүлээн авах эцсийн хугацаа
Тайлан хүргэх хугацаа
2024.01.19-2024.02.16
2024.02.21-2024.02.23
2024.03.12
2024.03.29
Хэрэв та “CGL PT03 УC” УЧС-ын хөтөлбөрийн хоёрдугаар тойрогт оролцохыг хүсвэл
доорх линкээр орж, хөтөлбөрт оролцох хүсэлтийн маягтыг бөглөнө үү.
Танай лаборатори УЧС-ын хөтөлбөрт оролцсоноор:
- Лаборатори өөрийн шинжилгээний ажлын гүйцэтгэлийн чанарыг үнэлж сайжруулах
- Боловсон хүчний чадавхыг үнэлэх, сайжруулах
- Үйлчлүүлэгч байгууллагын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх
- ISO/IEC 17025:2018 стандартын 7.7.2 заалтад тусгагдсан итгэмжлэлийн шалгуурыг хангах
- Нэр хүндээ өсгөх зэрэг ач холбогдолтой юм.
“CGL PT03 УС” УЧС-ын хөтөлбөрийн 02-р тойрогт оролцох төлбөр – 400’000₮. Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал, эргэлзэлгүй бидэнд хандаарай.
ТА БҮХНИЙГ “CGL PT03 УС” УЧС-ЫН ХӨТӨЛБӨРТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Хүндэтгэсэн,
Н.Болормаа /Ур чадварын сорилтын хөтөлбөрийн зохицуулагч/
Утас: 99197682
М.Должинсүрэн /Ур чадварын сорилтын хөтөлбөр хариуцсан ажилтан/
Утас: 88782841
E-mail: cgl-pt@geocenter.mn
Геологийн Судалгаа-Шинжилгээний Төв ТӨҮГ
Сонгино хайрхан дүүрэг, Үйлдвэрчний эвлэлийн гудамж
Шуудангийн хайрцаг-437, Улаанбаатар-18080, Монгол улс, Утас: 70182904
