2025 оны 04 дүгээр сарын 04-ний ханш нээж буй бэлэгт сайн өдөр Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-н хамт олонд тус газрын захирал Б.Энхтөр, Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Н.Алтантогос нар 2024 оны байгууллагын үйл ажиллагааны товч тайлан, 2024 байгууллагын санхүү, гүйцэтгэлийн товч тайлан, мөн 2025 онд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж нийт ажилчдыг мэдээллээр хангах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Мөн үйл ажиллагаагаар 2024 онд хамт олноо хөдөлмөр бүтээлээр манлайлан ажиллаж байгууллагын шилдэг ажилтнаар шалгарсан Геологийн судалгааны хэлтсийн Ахлах геологич Д.Төрмагнай, Техник засвар үйлчилгээний хэлтсийн Хийн техникч, засварчин С.Анжаа, Эрдэс чулуу судлалын лабораторийн Шлиф бэлтгэлийн өнгөлөгч лаборант Ц.Сонинцэцэг нарт шилдэг ажилтны шагнал болох АZ ТRAVEL ХХК-ийн гадаадад аялах эрхийн бичгийг гардууллаа. Уг үйл ажиллагаанд Үндэсний Геологийн албаны дарга П.Батцацрал хүрэлцэн ирж Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-н нийт хамт олонд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, талархал дэвшүүллээ.
2 months ago Uncategorized Геологийн судалгааны төв ТӨҮГ-ын удирдлагууд ухаа худагийн нүүрсний уурхайд зочиллоо