Skip links

ОХУ-ЫН ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТИЙН МЭРГЭЖИЛТЭНҮҮД ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ-Т ЗОЧИЛЛОО.

ОХУ-ЫН ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТИЙН МЭРГЭЖИЛТЭНҮҮД ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ-Т ЗОЧИЛЛОО.

ОХУ-ЫН ДУБНА ХОТ ДАХЬ ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ГЕОЛОГИЙН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ТӨҮГ-Т ЗОЧИЛЛОО. Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 26-наас 29-ны өдрүүдэд тус институтийн Цөмийн Урвалын Лабораторийн мэргэжилтнүүд манай байгууллагад зочлон, Цөмийн шинжилгээний лабораторид ажиллалаа.

Тус мэргэжилтнүүд лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, мөн өөрсдийн лаборатори үйл ажиллагаа, судалгааны талаар танилцуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн хамтарсан судалгааны үр дүн болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ. 

Геологийн судалгаа-шинжилгээний төвийн удирдлагууд тус мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан манай 2 байгууллагын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож “Хүрээлэн буй орчны цацрагийн хяналт”, “Радиохимийн арга аргачлал боловсруулах” чиглэлүүдээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал нэгдэж, хамтын ажиллагааны санамж бичгийг 3 жилийн хугацаатай байгуулахаар боллоо.

Тус мэргэжилтнүүд манай байгууллагын үйл ажиллагаатай танилцах явцдаа чадварлаг, мэргэжлийн инженер техникийн ажилчид орчин үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан маш өргөн хүрээнд олон төрлийн шинжилгээг цогцоор нь гүйцэтгэж байгаа нь өндөр сэтгэгдэл төрүүлснийг онцлон дурдаж байсан. 

Мөн Геологийн судалгаа-шинжилгээний төвийн хамт олон халуун дотноор хүлээн авсанд маш их талархаж байгаагаа илэрхийлсэн.

ЦӨМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ИНСТИТУТИЙН ТАЛААР ТОВЧ ДУРЬДАХАД: 

           Тус институт нь 1956 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 16 орны гишүүнчлэлтэй дэлхийд алдартай шинжлэх ухааны төв юм.

           Монгол улс анхны 5 гишүүн орны нэг бөгөөд энэ институт нь манай улсын цөмийн физикийн судалгааны хөгжил цэцэглэлтэд мөн энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

            ЦШНИ нь атом цөмийн физик, эгэл бөөмстэй холбоотой онол, туршлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 7 том лабораториос бүрдэх бөгөөд нийт 4000 орчим ажилчидтай байгууллага юм.

Манай байгууллага 2009 оноос тус институттэй хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд тус институтийн Нейтроны физикийн болон Цөмийн урвалын лабораториудтай цөмийн аналитик шинжилгээний арга аргачлал, багаж тоног төхөөрөмж судлах, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор манай байгууллагын нийт 7 инженер тус бүр 3 сарын хугацаагаар ЦШНИ-д цөмийн аналитик арга аргачлал судлах, эзэмших зэргээр хамтарсан судалгаанд оролцож ажилласан байна.

Leave a comment

slot gacor 4d slotgacor4d slotgacor4d sakuratoto sakuratoto totoagung amintoto amintoto cantiktoto qdal88 gacor4d gacor4d gacor4d olympus super scatter toto slot slot gacor slot qris slot qris slotgacot4d slot gacor 4d slot gacor 4d totomacau slot gacor maxwin
toto slot 4d freebet slot toto macau situs toto totoagung2 totoagung2 Situs Toto