Skip links

СЗ захиалгаар үйлдвэрлэх

Танд тодорхой төрөл болон тодорхой агуулга бүхий СЗ хэрэгтэй байгаа бол бид захиалгаар СЗ үйлдвэрлэж өгөх боломжтой. Сүүлийн үед уул уурхайн компаниуд хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний шинжилгээний үнэн зөв байдал, түүний хяналтад ихээхэн анхаарч, захиалгаар өөрсдийн дээжид стандартчилсан загвар үйлдвэрлүүлэх хандлагатай болсон. Энэ нь судлагдаж байгаа дээжтэй ижил матрицтай АСЗ хэрэглэх боломжийг бүрдүүлж, улмаар лабораторийн ажлын чанарыг хянах оновчтой хяналтын системийг бүрдүүлж, шинжилгээний ажлын нарийвчлалыг сайжруулах давуу тал олгодог.

АСЗ үйлдвэрлэх үйл ажиллагаа нь цаг хугацаа зарцуулалт ихтэй, олон цогц үйл ажиллагаанаас бүрдсэн оюуны ажил юм. Олон улсын ISO 17034:2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчид тавигдах шаардлага” стандартын дагуу АСЗ үйлдвэрлэхэд дараах үе шатны ажлуудыг гүйцэтгэдэг.

ГСШТ нь гадаад, дотоодын компаниудын захиалгаар АСЗ амжилттай үйлдвэрлэж байсан туршлагатай бөгөөд сүүлийн үеийн АСЗ-ын захиалгат ажлуудаас дурьдвал:

Геошинжлэх ухаан байгалийн нөөцийн хүрээлэн (BGR, Герман)

  • CGL 131 Манган нодул АСЗ
  • CGL 026 Чулуун давсны АСЗ (тендер)

 Материалын сорилт, туршилтын хүрээлэн (BAM, Герман)

  • CGL 306 Цианид агуулсан хөрс АСЗ

Олон улсын атомын энергийн агентлаг (IАEA)

  • CGL 503 Ураны хүдэр АСЗ

Оюутолгой ХХК

  • CGL 210 Зэсийн баяжмал АСЗ

Хан Өрнөд Майнинг ХХК, Монгол

  • CGL 136 Алтны хүдэр СЗ

 “Цемент шохой” ТӨХК

  • CGL 211 Цементийн түүхий эд АСЗ

ГСШТ – Танд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн стандарт загвараар шинжилгээний ажлын чанараа шалгах сайхан боломжийг бид бүрдүүлж байна.