Монгол улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Сангийн яам болон БНСУ-ын Дэвшилтэд технологийн хүрээлэн KIAT(Korea Institute for Advancement of Technology) хоорондын байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа Монгол улсын ховор металлын үнэд нэмүү өртөг шингээх болон эдийн засгийн өндөр өгөөж бүхий эргэлтэд оруулах зорилгод чиглэсэн ховор металлын судалгааны төв байгуулагдах төсөл ажилттай хэрэгжин ашиглалтад оруулах ажлын бэлтгэл байдлыг ханган ажиллаж байна.
Монгол, Солонгос хоёр улсын эрдэс баялгийн салбарт тэр дундаа газрын ховор металлын судалгаа, олборлолт, боловсруулалт, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, шинэ түвшинд гаргах хүсэлтэй ААНБ-уудын төлөөлөл Бакунатур ХХК, Юниверсаль логгинг ХХК, Монзол ХХК , Резевоиртунгс ХХК-нуудын удирдлага, төлөөлөгчдийг Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын захирал Б.Энхтөр хүлээн авч уулзан цаашид ховор металлын олборлолтыг тогтворжуулах, хүрээлэн буй орчин болон байгаль экологийн системд ээлтэй шинэлэг олборлолтын болон боловсруулалт, шинжилгээний технологийг хөгжүүлэх, хэрхэн дэвшилтэд арга аргачлалыг нутагшуулах талаар санал бодлоо солилцлоо.




