Skip links

Манай хамт олны амжилтын буухиа үргэлжилсээр

Манай хамт олны амжилтын буухиа үргэлжилсээр

🇲🇳 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Усны газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын их сургууль, “Монголын химийн хөгжлийн ассоциаци” ТББ, “Грийн химистри” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Water Chemistry-2025” усны хими, технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэг 2025 оны 05-р сарын 09-ний өдөр болж өндөрлөлөө.
Тус хэлэлцүүлэгт Геологийн – Судалгаа Шинжилгээний Төв ТӨҮГ (ГСШТ)-ын Стандартчилсан загвар үйлдвэрлэлийн лабораторийн инженер Ж.Мөнхцоож “УСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ ХООРОНДЫН УР ЧАДВАРЫН СОРИЛТ” сэдэвт илтгэл танилцуулж тус илтгэл нь Хурлын шилдэг илтгэлийн “Сорилт, туршилт” төрөлд 1 дүгээр байр эзэллээ.
ГСШТ нь 2022 оноос эхлэн усны судалгаа шинжилгээ хийдэг лабораториудад зориулсан “CGL PT03” Усны Ур чадварын сорилт (УЧС)-ын хөтөлбөрийг ISO/IEC 17043 стандартын шаардлагын дагуу жил бүр ээлжит тойргоор зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд усны УЧС-ын дээж боловсруулах судалгаа, дээжийн нэгэн төрөл болон тогтвортой байдлын судалгаа, өгөгдлийн шинжилгээ, үр дүнгийн статистик боловсруулалт, үнэлгээ хийх арга аргачлалыг судалж, усны УЧС-ын хөтөлбөрийн 1, 2 дугаар тойргийн үр дүнгүүдийг танилцуулав. Энэхүү хөтөлбөрт усны судалгаа шинжилгээ хийдэг давхардсан тоогоор нийт 61 оролцогч лабораториуд хамрагдаж усны шинжилгээний ур чадвараа үнэлүүлээд байна. 👍👍👍

Leave a comment

slot gacor 4d slotgacor4d slotgacor4d sakuratoto sakuratoto totoagung amintoto amintoto cantiktoto qdal88 gacor4d gacor4d gacor4d olympus super scatter toto slot slot gacor slot qris slot qris slotgacot4d slot gacor 4d slot gacor 4d totomacau slot gacor maxwin
toto slot 4d freebet slot toto macau situs toto totoagung2 totoagung2 Situs Toto