Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-ын захирал Б.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллаж, урт хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Талуудын хамтран ажиллах санамж бичиг нь төрөөс явуулж буй нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах цаашдын үүд хаалгыг нээж байгаа төдийгүй геологийн урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын ажлыг геофизикийн орчин үеийн арга аргачлалаар хийж, олборлолт, түүний боловсруулалт, ашиглалтын бүх үе шатны ажилд зайлшгүй шаардлагатай лабораторийн шинжилгээний ажлыг цогцоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MNS ISO/IEC 17025, ISO 17034, MNS ISO/IЕС 17043 гуравласан стандартаар итгэмжлэгдсэн арга аргачлалаар хийж гүйцэтгэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.
Энэхүү санамж бичигт Геологийн судалгааны шинжилгээний төв ТӨҮГ–ын захирал Б.Энхтөр, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ–ын Ерөнхий инженер Т.Батмөнх нар гарын үсэг зуран баталгаажууллаа.