Геологийн Судалгаа Шинжилгээний Төв ТӨҮГ, Үндэсний Итгэмжлэлийн Төвтэй хамтран геологи, уул уурхай, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулж буй MNS ISO/IEC 17025 стандартын дагуу итгэмжлэгдсэн лабораториудын чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хооронд харилцан туршлага, мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Лабораторийн ур чадварын сорилт” семинарыг 2024 оны 11 сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Семинарт 70 орчим байгууллага лабораторийн 100 гаруй албан хаагч мэргэжилтнүүд
оролцож туршлага, мэдээлэл солилцсон ач холбогдол өндөртэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 


Уг арга хэмжээнд зочин илтгэгчээр:
Үндэсний Итгэмжлэлийн Төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Оюунгэрэл
Стандарт Хэмжил Зүйн Газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Чанарын менежер П.Отгонбаяр нар хүрэлцэн ирж
Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-н Ерөнхий инженер Т.Бүжинлхам
Чанарын менежер Ж.Одбаяр
Аргачлал хяналтын ахлах инженер /Монгол улсын зөвлөх инженер/ Т.Энхбат
Стандарт загвар үйлдвэрлэлийн лабораторийн эрхлэгч Н.Болормаа
Стандарт загвар боловсруулалтын инженер Ж.Мөнхцоож нар илтгэл танилцуулж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж нээлттэй санал солилцлоо. Мөн 2024 онд Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ-с зохион байгуулсан Ур чадварын сорилтын хөтөлбөрүүдэд оролцсон лабораториудад сертификат гардууллаа.
















