Хүдрийн ур чадварын сорилтын хөтөлбөр, CGL PT02
Геологийн дээжийн шинжилгээний ажил нь Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэгдэж байгаа геологийн эрэл хайгуул, сэдэвчилсэн судалгаа, ашигт малтмалын ашиглалт, геоэкологийн ажлын хүрээтэй нягт уялдаатай байдаг.
Сүүлийн жилүүдэд дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалттай эрдсийн түүхий эдийн шинжилгээний лабораториуд олноор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг дагаад геологи уул уурхайн салбар олон улсын хэмжээнд өөрийн хэмжлийн баталгаат байдлыг нотлоход олон улсын стандартуудыг мөрдөн ажиллах асуудал чухлаар тавигдсан юм. Иймд эрдсийн судалгаа шинжилгээ хийдэг сорилтын лабораториудын итгэмжлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шинжилгээний үр дүнг үнэлэх гэх мэт зорилгын хүрээнд 2015 оноос эхлэн “CGL PT02 Хүдэр” УЧС-ын хөтөлбөрийг төрөл бүрийн хүдрийн /зэс, төмөр, алт, хайлуур жонш, холимог металл/ дээжээр жил бүр тогтмол тойргоор зохион байгуулдаг.