Уурхайн олборлолт, нүүрсний ашиглалт, экспорт, хадгалах явцад нүүрсний агуулга, техник шинж чанар, коксжих чанар, хортой хольц зэргийг тодорхойлох нь зайлшгүй шаардлагатай байдаг. Монгол орны нүүрсээр УЧС-ын дээж сонгон, нүүрсний шинжилгээний лабораториудын шинжилгээний чанар хангалтыг дээшлүүлэх, Монгол улсад болон олон улсад мөрдөгдөж буй стандартын дагуу чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэх лабораториудын чадавхад дэмжлэг үзүүлэх зорилгоор “CGL PT01 Нүүрс” УЧС-ын хөтөлбөрийг 2014 оноос эхлэн жил бүр тогтмол тойргоор зохион байгуулж байна.
Adding {{itemName}} to cart
Added {{itemName}} to cart