Skip links

Ур чадварын сорилт

Геологийн Судалгаа-Шинжилгээний Төв ТӨҮГ нь 2014 оноос УЧС-ыг MNS ISO/IEC 17043:2023 “Тохирлын үнэлгээ-Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу зохион байгуулж, энэхүү үйл ажиллагаагаараа Монгол улсад эрдэс түүхий эдийн шинжилгээ, судалгаа хийдэг лабораториудын үйл ажиллагааг дэмжин сайжруулах, MNS ISO/IEC 17025 стандартыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Ур Чадварын Сорилт (УЧС)-ын хөтөлбөрийн давуу тал

  • 2015 оноос ISO/IEC 17043 “Тохирлын үнэлгээ-Ур чадварын сорилтод тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу АНУ-ын ANAB итгэмжлэлийн байгууллага болон Монгол улсын Үндэсний Итгэмжлэлийн Төвөөр давхар итгэмжлүүлэн, итгэмжлэлийг ханган ажиллаж байна.
  • УЧС-ын дээжийн хувьд Монгол орны эрдсийн түүхий эд /магадгүй танай лабораторийн шинжилж буй дээжийн матрицтай ижил/ дээжийг сонгон зохион байгуулдаг.
  • УЧС-ын дээжийг ISO 17034:2016 “Стандартчилсан загвар үйлдвэрлэгчийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагад нийцсэн, дээж боловсруулах /бутлах, нунтаглах, шигших, холих, хуваах, савлах/ үйл ажиллагааны тоног төхөөрөмж бүхий цогц лабораторид бэлтгэн боловсруулдаг.
  • УЧС-ын дээжийн статистик боловсруулалтыг ISO 13528:2022 “Лаборатори хоорондын харьцуулалт бүхий ур чадварын сорилд хэрэглэгдэх статистик аргууд” стандартын дагуу “ProLab Plus – Арга баталгаажуулах лаборатори хоорондын харьцуулалт ба ур чадварын сорилтод зориулсан программ хангамж” ашиглан статистик үзүүлэлтүүдийг гарган авч, z онооны шалгуураар оролцогчдын гүйцэтгэлийг үнэлдэг.
  • Оролцогч лаборатори бүрт тайлан бичиж хүргүүлэх бөгөөд оролцогчид нь байгууллагынхаа түвшинд мэргэжлийн ур чадвараа үнэлэх, хувь хүний түвшинд шинжилгээний ажлын чанар, үйл ажиллагаагаа сайжруулах, хангалтгүй үр дүнг залруулах, сэргийлэх зорилгоор УЧС-ын тайланг ашиглана. Оролцогч лаборатори тус бүрт хөтөлбөрт амжилттай оролцсон гэрчилгээ, үнэлгээний хуудас хүргүүлдэг.

Ур чадварын үнэлгээний нууцлалыг чандлан хадгална

Ур чадварын сорилтын хөтөлбөрүүд

Ур чадварын сорилтын хөтөлбөрт бүртгүүлэх

slot gacor 4d slotgacor4d slotgacor4d sakuratoto sakuratoto totoagung amintoto amintoto cantiktoto qdal88 gacor4d gacor4d gacor4d olympus super scatter toto slot slot gacor slot qris slot qris slotgacot4d slot gacor 4d slot gacor 4d totomacau slot gacor maxwin
toto slot 4d freebet slot toto macau situs toto totoagung2 totoagung2 Situs Toto